Видео мэдээ

Улаан хивсний ёслолд дотуур хувцасгүй ирж шуугиан тарьсан 10 алдартан

Сүүлийн үед улаан хивсний ёслолын үеэр одод хэн нь илүү бусдыг гайхшруулж чадах вэ гэдэг дээр өрсөлддөг болсон гэхэд хилсдэхгүй. Одоогийн байдлаар хамгийн алдартай тренд нь даашинзныхаа дор дотуур хувцас өмсөхгүй байх явдал бололтой шүү.  Ингээд алдарт улаан хивсний ёслолд бусдын нүдийг хужирлаж, дотуур хувцас өмсөөгүй одуудтай танилцацгаая.

1Ирина Шейк

 

Алдартай загвар өмсөгч Ирина Шейк өөрийгөө төгс галбиртай гэдэгт итгэлтэй байдгаа нотлон 2015 онд болсон “Vanity Fair” үдэшлэгийн үеэр даашинзныхаа дор дотуур хувцас өмсөөгүй байна. Өөрөөр хэлбэл, тэрээр зөвхөн торон материалаар хийсэн даашинзыг сонгож өмсжээ.

2Тони Брэкстон (Toni Braxton)

 

2001 оны “Грэмми” шагнал гардуулах ёслолын үеэр Тони Брэкстон шилдэг R&B дуучин болохоос гадна хагас нүцгэн шахуу даашинз өмссөнөөрөө олны анхаарлыг татсан байна.

3Кендалл Женнер (Kendall Jenner)

 

Кендалл Женнер папараццийн дуранд хөхний даруулгагүй өртөх нь энгийн үзэгдэл билээ. Харин  2019 онд “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үдэшлэгийн үеэр тэр тансаг даашинзны дотуур дотоож өмсөхгүй байх боломжтой гэдгийг харуулсан байна.

4Игги Азалиа (Iggy Azalea)

 

Игги Азалиа 2013 онд “MTV EMA’s” шагнал гардуулах ёслолын үеэр мөн л дотуур хувцас өмсөхгүй байхаар шийдсэн аж.  Тэрээр өөрийн төгс бие галбир болон даашинзаа энэхүү ёслолын үеэр гайхуулаад амжжээ.

5Белла Хадид (Bella Hadid)

 

Белла Хадид “хагас нүцгэн” хувцаслалтаараа хүмүүсийн анхаарлыг маш ихээр татах дуртай ч хэн ч түүнийг 2016 оны Канны кино наадмын үеэр энэ маягаар хувцаслана гэж санаагүй бололтой. Үнэхээр халуухан биш гэж үү.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close