Uncategorized

Хайр, дур хүслийн хүчийг мэдрүүлэх Итали зураачийн халуухан уран бүтээлүүд

Хайр, хүсэл тэмүүллийн орон болсон Италийн артист Фрида Кастелли (Frida Castelli)-ийн уран бүтээлүүд цахим ертөнцөд ширүүн шуурга дэгдээжээ. Тодруулбал, түүний зургууд амьдралын хатуу дэг журмыг баримтлагчдын уур хилэн, дургүйцлийг хүргэсэн бол постмодерн урлагийн шүтэн бишрэгчдээс сайшаал магтаал хүртсэн юм. Түүний ур чадварыг Рембрандт, Пикассогийн торгон мэдрэмжтэй адилтгаж байна.

Тэрээр зургууддаа голдуу пастел өнгө ашиглахын сацуу динамик зураглалаар зургийн өнгө аясыг илэрхийлдэг ажээ. Артистын хэлснээр түүний зургууд хайр сэтгэлийн түүхийг өгүүлэх юм. Үнэхээр ч түүний зургуудын агуулга дахь дүрэлзсэн хүсэл тачаал, энэрч хайрласан зөөлөн энхрийлэл зэрэг дотно харилцааны сэтгэл хөдлөлийг ямар ч үзэгч хайхралгүй орхихгүй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close