Гадаад мэдээ

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын шуугиан дагуулж байсан хувцаслалтууд

АНУ-ын тэргүүн хатагтай болохын тулд Меланиа Трамп олон бэрхшээлийг даван туулсан. Хэдийгээр энэ удаагийн сонгуульд Дональд Трамп ялагдсан ч бид АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийн гэргий Меланиа Трампын шуугиан дагуулсан хувцаслалтуудыг танилцуулъя.

Дараагийн ерөнхийлөгч хэдийн сонгогдсон боловч Меланиа Трамп 1-р сарын 20-ыг хүртэл буюу шинэ ерөнхийлөгч өөрийн албан үүргийг хүлээж авах хүртэл АНУ-ын тэргүүн хатагтай байсаар байх болно.

Тэргүүн хатагтайн байр суурийг хашиж байхдаа бүсгүй өөрийн загварлаг хувцаслалтаас болж олон удаа бусдын шүүмжлэлд өртөж байсан билээ. Ингээд  АНУ-ын  тэргүүн хатагтайн хамгийн их шуугиан дагуулсан хувцаслалтыг дахин сэргээж харцгаая.

1“Gucci”-ийн ягаан цамц

Энэхүү шуугиан дагууллсан цамцыг Меланиа Дональд Трампыг ерөнхийлөгчийн суудалд албан ёсоор суухаас өмнө өмсөж байсан юм.

Чухамдаа 2016 оны 10-р сард “Associated Press” сэтгүүл ирээдүйн ерөнхийлөгч болох Дональд Трамп болон Билли Буш нарын 2006 онд хийсэн ярилцлага нийтэлсэн юм.

Ирээдүйн ерөнхийлөгч ярилцлагандаа гоё хүүхнүүдэд дуртай тухайгаа нуулгүй хэлж байжээ. Тэрээр:

“Чи алдар нэрд гарсан байхад бүхнийг хийж чадна. Чи эмэгтэй хүний хөхийг ч базаж ч болно. Хүлээх ямар шаардлага байна? Чи алдартай л бол юу хүссэнээ хийж болно” гэж байсан юм.

Нийтлэлээс хэдэн хоногийн дараа Меланиа Трамп албан ёсны уулзалтын үеэр “Gucci” –ийн 1100 долларын үнэтэй ягаан өнгийн “pussy bow” цамцтай гарч иржээ.

Ийнхүү Меланиаг олны өмнө ягаан цамцтай гарсны дараа Twitter-ийн хэрэглэгчид бүсгүйн энэхүү хувцаслалт нь Трампаар доромжлуулсан бүсгүйчүүдийг дэмжих зорилготой хувцаслалт байсан уу гэж маргалдаж эхэлсэн байна.

Dolce&Gabbana-ийн цэцгэн хээтэй хүрэм

2017 оны “Их 7”-ын уулзалтын үеэр Меланиа Трамп “Dolce & Gabbana”-ийн 50 мянган долларын үнэ хүрэх цэцгэн хээтэй хүрэмтэй гарч ирснээр дахин олны анхаарлыг татсан юм.

Энэхүү уулзалтын өмнө нь түүний нөхөр эрүүл мэндийн шинэ хуулийн төслийг танилцуулсан бөгөөд  судлаачдынхаар уг хуулиас болж 2026 он гэхэд 23 сая хүн эрүүл мэндийн даатгалгүй болох магадлалтай байсан аж. Нөхөр нь энэ төрлийн хуулийг боловсруулж байхад эхнэр нь өндөр үнэтэй хувцас сонгосон нь олны дургүйцлыг хүргэсэн байна.

Улмаар хүмүүс “Dolce&Gabbana” брендийг Меланиатай хамтран ажиллаж байна хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн эхэлсэн юм. Цахим сүлжээнд гарсан доромжлолын эсрэг Dolce&Gabbana-ийнхан 245 долларын үнэтэй #BoycottDolceandGabbana гэх футболкаг үйлдвэрлэсэн аж.

“Надад үнэхээр хамаагүй, харин танд?”

 

Энэ бол түүний хамгийн шуугиан дагуулсан хувцаслалт бололтой. 2018 онд Меланиа Техасын Мак-Аллен хотыг зорьж цагаачдын гэр бүл хэрхэн амьдарч байгааг судлахаар болсон байна. Ингээд нисэх онгоцны буудал дээр тэр 52 долларын үнэтэй Zara-ийн цамцтай гарч ирсэн бөгөөд цамцны ард талд «I Really Don’t Care, Do U?» гэж бичсэн байжээ.

Хатагтай Трампын энэхүү хувцаслалт мөн л ард иргэдийн бухимдлыг төрүүлж, түүнийг өрөвч сэтгэлгүй нэгэн мэт болоход хүргэсэн байна. Учир нь тухайн үед АНУ-ын хил дээр маш олон  хүүхэд аав, ээжээсээ холдсон байсан юм. Үүнээс гадна ерөнхийлөгч өөрөө ч эхнэрийнхээ хувцаслалтыг стилистийн алдаа биш харин зориуд сонгосон хувцас байсан гэж хэлсэн нь олны бухимдлыг бүр их төрүүлжээ.

Африк дахь “колоничлогчийн малгай”

2018 оны 10-р сард тэргүүн хатагтай өөрийн анхны олон улсын томоохон айлчлалд гарч Африкийг зорьсон юм. Ийнхүү Африкийг зорихдоо тэр мөн л хувцаслалтандаа том алдаа гаргасан байна. Шүүмжлэгчдийн анхаарал түүний Кенийн сафарид зориулж сонгосон хослолд төвлөрсөн бөгөөд ялангуяа малгай нь нутгийн оршин суугчдын хувьд таагүй дурсамжийг нь сэргээдэг байж.

XIX зуунд “pith helmets” малгайг британийн колоничлогчид болон ажил олгогчид өмсдөг байсан гэнэ. Энэ цаг үеэс эхэлж энэхүү малгай нь африкчуудын хувьд дарангуйллын бэлгэ тэмдэг болсон аж. Нутгийн оршин суугчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн тэргүүн хатагтайн хувцаслалтыг тэр даруй шүүмжилж, африкийн соёл иргэншлийг ойлгодоггүй гэж үзсэн байна. Бүсгүйгээс малгайн талаар асуухад тэр: “Хүмүүс миний хувцаслалт бус харин хийж байгаа зүйлд анхаарал хандуулаасай” хэмээн би хүсэж байна гэжээ.

“Dior”-ын цагаан хослол

2018 онд Трамп Конгресст үг хэлэх үед Меланиа Трамп “Dior” –ын цасан цагаан хослол болон “Dolce & Gabbana“-ийн цагаан цамцыг өмссөн байсан юм.

Энэ удаад шүүмжлэгчид түүнийг Хиллари Клинтоны хэв маягийг дуурайсан гэж үзсэн бөгөөд улс төрч бүсгүйчүүд ямар нэгэн улс төрийн мэдэгдэл хийхдээ энэ төрлийн хувцсыг өмсдөг байжээ.

“Carolina Herrera” –ийн солонгон даашинз

 

2019 оны АНУ-ын Тусгаар Тогтнолын баярын үеэр Тэргүүн хатагтай бүсгүй “Carolina Herrera” –ийн солонгон даашинзыг сонгосон байна. Түүний даашинзны олон өнгөт зураас нь эмэгтэй ижил хүйстнийг дэмжих холбооны тугтай ижил харагдаж байсан юм.

Өвөрмөц оёдолтой пальто

2019 оны 9 сарын 9-нд Дональд Трамп болон Меланиа нарыг 9-р сарын 11-ний террорист халдлагын үеэр нас барсан иргэдэд зориулж хүндэтгэл үзүүлсэн зургаа цахим сүлжээнд нийтэлсэн юм. Гэвч Меланиагийн гадуур хувцас мөн л олны хараанд өртсөн байна.

Учир нь бүсгүйн гадуур хувцасны хормой цагаан өнгийн оёдолтой байсан бөгөөд энэ нь олон улсын худалдааны тэнгэр баганадсан барилгыг санагдуулж байсан гэнэ. Харин товч нь барилгыг мөргөж буй онгоц мэт харагдсан байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close