Видео мэдээ

Чамин тансаг амьдралаас татгалзсан алдартнууд

Ихэнхдээ хүмүүс орлогоо нэмэгдүүлж орд харш мэт том байшинтай болоод өдөр бүр өндөр зэрэглэлийн рестораны амтат хоол зооглох мөрөөдлийн амьдралаа бүтээхийн тулд алдар нэр, хөрөнгө мөнгөний төлөө зүтгэдэг нь нууц биш. Гэвч орчин үеийн алдартнууд хотын хөл хөдөлгөөнтэй амьдралаас зугтаж, амгалан тайван амьдралыг сонгодог болжээ. Тэд тансаг хороололд бус, энгийн хороололд амьдрахыг эрхэмлэх болсон байна. Ингээд энгийн амьдралыг сонгосон алдартнуудтай танилцацгаая.

1.Марк Цукерберг (Mark Zuckerberg)

 

“Facebook”-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Марк Цукерберг тансаг амьдралыг төдийлөн таашаадаггүй нэгэн гэдгээрээ алдартай. Жишээлбэл, тэр эхнэрийнхээ хамтаар бусад хосуудын адил байр түрээслэн амьдардаг байсан бөгөөд хүүхэдтэй болсныхоо дараа л үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар шийдсэн байна. Ингэхдээ мөн л тэд бусдаас онцгойрохыг хүссэнгүй. Тэрбумтан гэр бүл Калифорнийн энгийн нэг байшинг худалдан авсан ажээ.

Харин дараа нь тэд гэр бүлийнхээ аюулгүй байдалд анхаарал хандуулж, хөрш зэргэлдээх байшингуудыг худалдаж авсан бөгөөд үүндээ нийт 30 сая долларыг зарцуулсан гэнэ.

Гэсэн ч тэдний амьдралын хэв маяг маш энгийн юм. Тэд хувцас, машин, хөлөг онгоц гэх мэт зүйлд мөнгө зарцуулахыг төдийлөн хүсдэггүй ба сайн дурын тусламжийн үйл ажиллагааг илүү дэмждэг байна

2.Шайа ЛаБаф (Shia LaBeouf)

Орчин үеийн Холливудын хамгийн хачирхалтай жүжигчдийн нэг болох Шайа ЛаБаф амжилттай яваа бусад жүжигчдийн адил бэл бэлчинтэй уран бүтээлч билээ.

Жишээлбэл: “Transformers: Dark of the Moon” кино зураг авалтанд оролцсоны дараа тэрээр 15 сая долларын цалин авсан.

Өсвөр насандаа жүжигчин залуу ихэнхдээ ганцаараа байсан учир биеэ авч яваа байдал нь хачирхалтай байж болох юм.  Ялангуяа алдарт хүрснийхээ дараа жүжигчин залуу олны нүднээс нууцлагдмал амьдарч, кино зураг авалтанд оролцохоо больжээ.

Харин карантины үеэр тэр  байшин худалдаж авсан бөгөөд байшинд 4 унтлагын өрөөтэй гэнэ. Хэдийгээр  түүний шинэхэн байшинд усан сан байхгүй ч хөл хорионы үеийг амжилттай туулахад зориулсан том талбай байх аж.

3.Рүперт Гринт (Rupert Grint)

Харри Поттер киноны Рон Уизлигийн дүрээрээ алдартай тэрээр бага наснаас эхлэн өндөр орлоготой болсон юм.  Ингээд өөрийн орлогыг тансаг амьдралд зарцуулахын оронд тэр эцэг эхийнхээ хамтаар хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн фирм байгуулсан байна. Тэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авч дараа нь тэдгээрийг түрээсэлж, зарж, эс бөгөөс буудал болгож ашигладаг гэнэ.

Нэгэн ярилцлагын үеэр Рүпертийн хөрөнгийн хэмжээг асуухад тэрээр хэмжээг нь тооцоолж, үнэлүүлж байгаагүй тухайгаа хэлж байсан юм. Жүжигчин залуу найз бүсгүйтэйгээ өөрсдийн охин Грумыг өсгөн том байшинд гурвуулаа амьдардаг ч элдэв үдэшлэг,  хувцас хэрэглэл гээд бусад зүйлсийг чухалчилдаггүй ажээ.

4.Том Фелтон (Tom Felton)

Харри Поттер киноны Драко Малфойн дүрийг бүтээсэн Том өөрийгөө хөдөөний хүн гэж нэрлэдэг. Тэрээр найз бүсгүйнхээ хамтаар 11 мянган хүнтэй жижигхэн хотод амьдардаг бөгөөд дуу хөгжимд шимтэн, дууны үг зохиодог байна.

Тэрээр бага залуу байхдаа үнэтэй машин худалдан авч дараа нь татвараа төлж чадахгүй дампуурах шахаж байсан гэнэ. Ингээд Том нягтлан хөлсөлж, жил гаруй татварынхантай орооцолджээ. 

5.Киану Ривз (Keanu Reeves)

Холливудын алдарт жүжигчин Киану Ривз өөрийн даруухан байдлаар шүтэн бишрэгчдийнхээ анхаарлыг дахин татсан юм.  Учир нь тэрээр жижигхэн байранд амьдарч, олон нийтийн газраар бие хамгаалагчгүй явдаг бөгөөд энгийн нэгэн иргэний адил метрогоор үйлчлүүлдэг.

Тэр ресторанаар бараг үйлчлүүлдэггүй бөгөөд түргэн хоол идэж байгаад папараццийн дуранд өртөх нь түгээмэл тохиолддог билээ. Ривз сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, орон гэргүй хүмүүст тусалдаг.  Мөнгө түүнд чухал биш бөгөөд хэдэн зуун дамнан хэрэглэхэд хангалттай хөрөнгө бий гэж нэгэн ярилцлагадаа дурдаж байсан юм. Кеану Ривз тансаг амьдрал хүн чанарыг үгүй хийдэг гэдэгт итгэлтэй байдаг аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close