Life StyleГадаад мэдээ

Бага насандаа олны танил болсны уршгаар хангалттай зовлон амссан алдартнууд

Насанд хүрсэн хүмүүс ч алдар нэрд хүрээд үүнийгээ “дааж” чадахгүй байх тохиолдлууд байдаг. Тэгвэл бага наснаасаа эсвэл өсвөр наснаасаа эхлэн уран бүтээлийн карьераа эхлүүлсэн жүжигчдэд хэд дахин хэцүү байдаг ажээ. 

Өсөж яваа тэдэнд юу тохиолдоод байгааг ойлгохгүй бяцхан одод шинэ мэдрэмжийг эрэлхийлж хориотой бодис, архи согтууруулах ундаа зэрэг зүйлсэд донтож алдаа хийдэг. Ингээд та бүхэнд үүний хамгийн том жишээ болсон 7 алдартны тухай мэдээллийг хүргэж байна.

Дрю Берримор (Drew Barrymore)

 

Зургаан настайдаа Дрю Берримор олонд танигдаж, арван настайдаа анх удаа Алтан бөмбөрцөгт нэр дэвшжээ. Баяцхан кино од бараг тэр үеэс хар тамхи, архитай танилцсан байна. Удалгүй тэрбээр донтолтын нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах ёстой болж байжээ. Дрю Берримор 20 насандаа эргэн мэргэжлээрээ  ажиллаж эхэлсэн юм.

Линдси Лохан (Lindsay Lohan)

 

Гурван настайдаа Линдсей Лохан модель болж, загварын тайзнаа гарч, сурталчилгаанд тогложээ. Жинхэнэ алдар нэр нь түүнд өсвөр насандаа “The Parent Trap” кинонд тоглосны дараа ирсэн юм. Гэвч алдар хүнд бяцхан жүжигчинд  хэт хүчтэй буусан. Лоханыг өсч том болоход түүний алдар нэр ихэнхдээ уран бүтээлийн биш, харин хар тамхи мансууруулах бодистой холбоотой дуулиан шуугиан тарьж эхэлсэн. Үүний зэрэгцээ, түүний оролцсон зодоон, зам тээврийн ослын дараа тэрбээр торны цаана хэд хэдэн удаа орж байжээ. 2016 онд жүжигчин өөрийгөө Ислам шашинтай болсноо зарласан юм.

Эшли, Мэри-Кейт Олсен нар (Ashley, Mary-Kate Olsen)

 

Дур булаам Олсен эгч дүүс хараахан нэг ой ч хүрээгүй байхдаа анхны дүрээ авч, дараа нь найман улирал дараалан “Full House” ситкомд тоглосон. Цаашлаад тэдний карьер  маш хурдацтай өссөн юм. Шаргал үст өхөөрдөм охид маш нэр хүндтэй байсан ч өсөж томрохын хэрээр асуудал үүсгэж, архинд донтож эхэлсэн байна. Эшли донтолтыг өөрөө даван туулсан ч Мэри-Кейт мэргэжилтнүүдийн туслалцаа авах шаардлагатай болжээ. Охид эцэст нь асуудлаасаа ангижирсан юм.

Эдвард Фурлонг (Edward Furlong)

 

Тэрээр Арнольд Шварценеггертэй хамт Терминатор 2 кинонд тоглохдоо дөнгөж 13 настай байжээ. Эдвард Фурлонг хэтэрхий эрт архи, мансууруулах бодист донтсон тул “Терминатор-3” кинонд ажиллаж эхлэхэд даатгалын компаниуд түүнтэй гэрээ байгуулахаас эрс татгалзжээ. Жүжигчин согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой эрсдэлүүд нь түүний орлогыг хаах болсон байна. Үүний үр дүнд хүү алдар нэр бэлэглэсэн киноныхоо үргэлжлэлд тоглож чадаагүй юм. Сүүлд тэрээр уран бүтээлийн жижиг дүрүүдэд тоглож байсан ч 2015 оноос хойш дэлгэцээр огт гараагүй байна.

Маколей Калкин (Macaulay Culkin)

 

Маколей Калкин “Гэртээ ганцаараа” кинонд тоглож дэлхий даяар алдаршсан билээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам түүний карьер улам бүр дордож байв. Улмаар түүнийг хар тамхинд донтсон тухай цуурхал тархаж эхэлсэн ба найз бүсгүй Мила Кунисаасаа ч мөн салжээ. Калкин гаж буруу зуршилд автсанаасаа болж хайртай бүсгүйдээ хаягдсан бөгөөд үүнээс болж амиа хорлохоор завдаж байсан удаатай. Түүний амьдрал хэвийн байдалдаа орох хүртэл нэлээд хугацаа өнгөрсөн боловч жүжигчин бага насны амжилтаа хараахан шинэчилж чадаагүй.

Даниел Радклифф (Daniel Radcliffe)

 

Харри Поттерын дүр нь залуу жүжигчинд алдар нэр авчраад зогсохгүй бүхий амьдралынх нь туршид онцгой нөлөө үзүүлсэн юм. Хувцаслалт, үс засалт, олон нийтийн өмнө биеэ авч явах байдал зэрэг олон зүйлд хатуу хязгаарлалт тавих ёстой болсон нь Даниэл Радклиффийг алдар хүндийн барьцаанд оруулсан байна. Цаг үргэлж хүмүүсийн анхааралд өртөж, хэл амны бай болохоос залхсан тэрээр согтууруулах ундаанд шунан дурлах болсон ч аз болоход зөв цагтаа өөрийгөө татаж чадсан билээ. 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close