Видео мэдээ

Америк охин далайн эрэг дээрээс “толгойгүй цогцос” олоод цагдаа дуудтал…

АНУ-ын нэгэн байгууллагын сайн дурын ажилтан далайн эргийн цагаан элсэн дээрээс замаг, хясаагаар бүрхэгдсэн толгойгүй цогцсыг олж харсан байна. Цочирдож балмагдсан тэрээр шууд л цагдаагийн газарт дуудлага өгчээ.

Далайн эрэг, эрэг орчмын газрыг цэвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ocean Hour” байгууллагын сайн дурын ажилтан охин ажлынхаа үеэр АНУ-ын Флорида мужийн Perdido Key эрэг дээр шидэгдэн гарч ирсэн бололтой хүний цогцсыг олж хараад тэр даруйдаа холбогдох байгууллагын мэргэжилтнүүдэд мэдээлэл хүргүүлсэн байна. 

Хэргийн газарт очсон мэргэжилтнүүд сайн дурын ажилтанд охинд энэ нь цогцос биш харин толгойгүй манекен байсныг мэдэгджээ. Тэд өсгийд нь бэхэлсэн тогтоогчоор хиймэл хүн гэдгийг нь мэдсэн байна. Байгууллагын төлөөлөгчид аймшигт хэрэг бус, хөгжилтэй явдлын гэрч болсондоо туйлын сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Хиймэл хүний хувьд хэдэн жилийг усанд өнгөрөөсөн шинжтэй байсан бөгөөд далайн замаг болон бусад ургамал, дун хясаа, үет хөлтнүүдийн үүр болж хувирсан байжээ.

Холоос харахад үнэхээр хүний цогцос шиг харагдаж буй болохоор охины арга хэмжээг нь зөвтгөхөөс өөр аргагүй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close