Гадаад мэдээ

Нигери эр хөл хүнд 6 эхнэрийнхээ хамт хуриманд ирж, зочдыг алмайруулжээ

Нигерийн нэгэн инфлүнсер эр хуримын ёслолд 6 хөл хүнд бүсгүйг дагуулан авчирч, ирсэн зочдыг алмайруулжээ. Бүсгүйчүүд бүгд түүний хүүхдүүдийг төрүүлэхээр хүлээж байгаа талаар ч мөн нэмж тодруулав.

Шөнийн цэнгээний газар ажиллуулдаг Майк Претти хочоороо олонд танигдсан Майк Езе Нвогу (Mike Eze Nwogu) санаанд оромгүй зүйлсээр хүмүүст гэнэтийн бэлэг барих дуртай нэгэн гэнэ. Тэрээр найз Уиллиамс Учемба (Williams Uchemba)-ын хуримын ёслолд оролцохдоо амьдралаа холбож буй хос хоёроос илүү бусдын анхаарлыг татжээ.

Ингэхдээ тэрээр тод ягаан өнгийн хослол өмсөж, мөнгөлөг хувцсаар жигдэрсэн 6 эхнэрээрээ гоёсон байна.

Тэрээр бүсгүйчүүдийн хэвлийг илж, нэг бүрчлэн энхрийлэн үнсэж байсан нь зочдын гайхшралыг төрүүлсэн гэнэ.

Залуу бизнесмен өөрийн цахим хуудсандаа 6 эхнэртэй гэдгээ нуулгүй илэрхийлдэг бөгөөд энэ арга замыг хамгийн зөв шийдэл гэж үздэг тухайгаа ч хуваалцсан байна.

Түүнийг Нигери даяар харилцааныхаа талаар илэн далангүй ярьдаг эр гэдгээр нь мэддэг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close