Спорт

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга утсаар ярьж, Б.Буджаргал тамирчиндаа амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга утсаар ярьж, Б.Буджаргал тамирчиндаа амжилт хүслээ. Хурай хурай хурай. Улсын ерөнхийлөгчийнхөө уужим ухаан, спортод элэгтэй хувь хүний соёл, Монгол гэсэн бүхнээ чин сэтгэлээсээ дэмждэг энэ сайхан чанараар нь бахархаад баршгүй. Тамирчин маань оюун тархиндаа, сэтгэл зүрхэндээ юугаар ч үнэлэшгүй эрчим авлаа даа. Аваргын төлөө урагшаа Буджа минь. Монголчуудаа эх орон даяараа хурайлан уухайлан дэмижцгээе ээ. Х.Баттулга ерөнхийлөгчдөө Б.Буджаргалыг сэтгэл зүрхнээсээ уухайлан дэмжиж буй бүх хүний өмнөөс халуун талархал илэрхийлье. Монголчууд бидний өвөг дээдэс дэлхийг байлдан дагуулж чадсаан. Цаашдаа ч чадах л болно. Б.Буджаргал маань 610 км замыг туулж, илт тэргүүлсэн хэвээр байна. Тэмцээн дуусахад 36 цаг үлдсэн. Дашрамд дурьдахад Ерөнхийлөгч маань Б.Буджаргалыг цаашдын тэмцээн уралдаанд ороход нь бүх талаар дэмжихээ илэрхийлжээ. Монголчуудаа, тамирчныхаа сэтгэлзүйг дэмжиж, энэхүү мэдээллийг түгээцгээе!! Уухай уухай уухай!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close