Эрүүл мэнд

ЗГ: Хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгалаа

Өнөөдөр өглөө Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөлөөс Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүлсэн. Харин УОК уг саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж Засгийн газар дэмжин шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У. Хүрэлсүх салбар бүрийн сайд нарт даалгавар өглөө. Богино хугацаанд цар тахлыг хумих, бүх хавьтлыг шинжилж, бүх нийтийн ариутгал халдваргүйтлийг хийх, хүнсний хангамжийг хэвийн байлгах, эмзэг бүлгийн хүмүүст хоол хүнс хүргэх, дотуур байрны оюутан сурагчдыг хүнсээр, витаминаар хангах, эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийг хэвийн байлгах, Банкны бүх төрлийн зээлийн эргэн төлөлт, түрээсийн харилцааг хойшлуулах талаар Сангийн сайдад үүрэг чиглэл өглөө.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close